Сургаалт Үгс 10:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна.Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.

18. Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн.Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.

19. Үг олшроход нүгэл зайлшгүй,Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.

20. Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт болХар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.

21. Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг болМунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.

22. ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөдТэр харууслыг эс авчирна.

Сургаалт Үгс 10