Сургаалт Үгс 1:28-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө.Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.

29. Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж,ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов.

30. Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй,Миний бүх зэмлэлийг хайхраагүй.

31. Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж,Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.

32. Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө.Мунхгийн маадгар байдал тэднийг устгана.

33. Харин намайг сонсдог хүн аюулгүй байж,Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна”.

Сургаалт Үгс 1