9. Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай.Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч,миний хайртад төвөггүй хүрнэ.—
10. Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.
11. Нааш ир, хайрт минь,хамтдаа хөдөө явцгааж,шөнийг хоёулаа тосгонд өнгөрөөе.
12. Эртхэн хоёулаа босоод,усан үзмийн талбай уруу явцгаая.Усан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг,мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе.Тэнд би чамд янаг хайраа өгье.
13. Мандрагор жимс үнэрээ анхилуулна.Үүдэн дээр маань шинэ ба хуучин шилмэл бүх жимс байна.Хайрт минь, би үүнийг чинийхээ төлөө хураан хадгалсан билээ.