4. Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт,нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт,Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.
5. Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаадтолгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм.Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.
6. Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам,юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!
7. Бие чинь далдуу мод мэт бөгөөдхөх чинь түүнийг хонгорцог мэт ажгуу.
8. Би “Далдуу мод уруу би авирч,жимснийх нь шилбээс барья” гэв.Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт,амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай.
9. Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай.Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч,миний хайртад төвөггүй хүрнэ.—
10. Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.