8. Иерусалимын охид оо,хэрэв та нар миний хайртыг олох аваастүүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая.Учир нь би дурлалдаа шаналжээ.—
9. Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй,чиний хайрт чинь ямар юм бэ?Биднээс чиний ингэж гуйх чиний хайрт ямаршуухан хүн юм бэ?—
10. Хайрт минь гялалзсан агаадулаа бутарсан, арван мянгын дотроос тугаа мандуулагч нэгэн болой.
11. Түүний толгой бол алт,цэвэр алт мэт ажээ.Түүний туг үс буржгар агаад хэрээ мэт хархан аж.
12. Түүний нүд сүүнд угаагдсанусны урсгалын дэргэд өөрсдийнхөө орчинд сууж буй тагтаа мэт бөлгөө.
13. Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт,анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой.Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой.
14. Түүний гар нь молор эрдэнэ суулгасан алтан саваа агаадТүүний бие нь биндэрьяагаар доторлосон зааны ясан сийлбэр болой.
15. Түүний хөл нь шижир алтан сууринд суулгасан гантиган багананууд мэт агаадТүүний төрх нь Ливантай адил, хуш мэт шилдэг ажгуу.
16. Түүний ам амттанаар дүүрэн бөгөөдтэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой.Иерусалимын охид оо,энэ бол миний хайрт, энэ бол миний анд.