3. Би дан дээлээ тайлчихсан болохоор яаж түүнийгээ дахин өмсөх билээ?Би хөлөө угаачихсан болохоор хэрхэн дахин хиртүүлэх билээ?
4. Хайрт минь түгжээ уруу гараа сунгасанд миний сэтгэл түүн уруу тэмүүллээ.
5. Хайртдаа би онгойлгохоор бослоо.Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр,хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.
6. Би хайртдаа онгойлголоо.Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв!Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв.Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй.Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.
7. Хотыг тойрох харуул намайг олов.Тэд намайг цохиж, шархдууллаа.Хэрмийн манаач нар толгойн алчуурыг минь надаас авч хаяв.
8. Иерусалимын охид оо,хэрэв та нар миний хайртыг олох аваастүүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая.Учир нь би дурлалдаа шаналжээ.—
9. Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй,чиний хайрт чинь ямар юм бэ?Биднээс чиний ингэж гуйх чиний хайрт ямаршуухан хүн юм бэ?—