Соломоны Дуун 1:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Соломоны дуунуудын дуун.—

2. Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!Учир нь чиний хайр дарснаас ч илүү.

3. Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөдчиний нэр асгагдсан тос мэт тулохид чамд дурлана.

4. Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе!Намайг хаан өөрийн танхимуудад авчрав.—Бид чамаар бахдан, баярлаж,Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө.Тэдний чамайг хайрладаг нь зөв аж.—

5. Иерусалимын охид оо!Би Кедарын майхнууд,Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.

6. Бор хэмээн намайг бүү ширтээч.Учир нь намайг нар түлсэн юм.Эхийн минь хөвгүүд надад уурлаж,намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ.Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.

Соломоны Дуун 1