Шүүгчид 9:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан “Бидний хаан болооч” гэсэнд

9. чидун мод тэдэнд “Бурхан ба хүнийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” хэмээв.

10. Тэгэхээр нь модод инжрийн модонд хандан “Ирж, бидний хаан болооч” гэсэнд

11. инжрийн мод тэдэнд “Би өөрийн амтлаг болоод сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэж хэлэв.

12. Тэгэхэд модод усан үзмийн модонд хандан “Ирж, бидний хаан болооч” гэв.

Шүүгчид 9