Шүүгчид 9:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Учир нь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас аварсан билээ.

18. Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож, түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алж, та нарын садан төрлийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн хүмүүсийн хаан болгов.

19. Хэрэв та нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээс хандсан аваас, та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг.

20. Харин тийм бус аваас, Абимелехээс гал гарч, Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч, Абимелехийг галдан шатааг гэв.

21. Тэгээд Иотам оргон зайлж, Беерт ирээд, өөрийн ах Абимелехээс болж тэнд суув.

22. Абимелех гурван жил Израилийг захирчээ.

23. Дараа нь Бурхан Абимелех болон Шехемийн хүмүүсийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн хүмүүс Абимелехээс урвав.

Шүүгчид 9