Шүүгчид 7:17-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Гидеон тэдэнд хандаж—Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би хуарангийн захад хүрээд, юуг үйлдэнэ, та нар ч мөн адил үйлдэгтүн.

18. Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд, та нар ч бас бүх хуаранг тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, “ЭЗЭНий төлөө. Гидеоны төлөө” хэмээн хашхиралдагтун гэв.

19. Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнийн харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэр үед харуул дөнгөж солигдсон байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа барьж байсан савыг цохиж хагалав.

20. Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, саваа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ чанга үлээн,—ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө илд хэмээн хашхиралдав.

Шүүгчид 7