Шүүгчид 5:24-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь эмэгтэйчүүдийн дотроос хамгийн ерөөлтэй.Майханд суугч эмэгтэйн дотроос тэр хамгийн ерөөлтэй.

25. Сисераг ус гуйхад Иаел түүнд сүү өгч,үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.

26. Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж,баруун гартаа дархны алх барьлаа.Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж,чамархайд нь зоож оруулав.

27. Иаелын хөлд тэрээр сөхрөн унаж хэвтэв.Түүний хөлд сөхрөн унав.Сөхөрсөн газартаа тэр нас барав.

28. Сисерагийн эх цонхоор харан,торон цонхоор гадагш харан гашуудав.“Яагаад түүний тэрэг ирэлгүй удна вэ?Яагаад тэрэгний чимээ сонсогдохгүй чилээнэ вэ?”

29. Түүний ухаалаг гүнж нар эмэгтэйд хариулан,тэр өөрөө өөртөө л үглэсээр байна.

Шүүгчид 5