Шүүгчид 3:22-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. бариул нь хүртэл иртэйгээ хамт оров. Тэр сэлмээ хааны хэвлийгээс сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучив. Тэгээд гэдэс доторх хамаг юм нь гарч ирэв.

23. Ехүд уудам хонгил уруу явахдаа хааны байгаа дээврийн сэрүүн лаврингийн хаалгыг хааж түгжив.

24. Түүнийг гарсны дараа хааны зарц нар ирж, дээврийн лаврингийн хаалга түгжээтэй байгааг хараад,—Хаантан лав сэрүүн лавриндаа амарч байгаа байх аа гэцгээв.

25. Зарц нар нь санаа зовтлоо хүлээвч, хаан лаврингийнхаа хаалгыг онгойлголгүй удсан учраас тэд түлхүүр авч нээхэд, тэдний эзэн шалан дээр унаад нас барсан байв.

26. Зарц нарыг тээнэгэлзэн байх зуур Ехүд шүтээний газрыг өнгөрөн, Сеира уруу зугтаж амжсан байлаа.

Шүүгчид 3