Шүүгчид 21:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн эрчүүд Мизпад тангараг тавин “Бидний хэн нь ч охиноо Бениаминтай гэрлүүлэхгүй” хэмээн өгүүлэв.

2. Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн, гашуудан уйлалдав.

3. Тэд—Израилийн Бурхан, ЭЗЭН минь, яагаад Израильд энэ мэт хэрэг болж, өнөөдөр Израилиас нэгэн овог дутах болов оо? гэцгээв.

4. Дараагийн өдөр нь ардууд эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.

5. Тэгээд Израилийн хөвгүүд—Израилийн бүх овгуудаас ЭЗЭНий цугларалтад ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд—Тэр нь заавал алагдах болно хэмээн хатуу тангаргийг тэд тавьсан болой.

6. Израилийн хөвгүүд өөрсдийн дүү болох Бениамины төлөө гашуудан—Өнөөдөр Израилиас нэг овог таслагдав.

7. Тэдэнтэй охидоо гэрлүүлэхгүй хэмээн бид ЭЗЭНээр тангарагласан хойно тэдний үлдсэн хүмүүст нь эхнэр авч өгөхийн тулд бид яах вэ? хэмээцгээв.

Шүүгчид 21