3. Тиймээс Би дахин хэлье. “Би та нарын өмнөөс тэднийг хөөхгүй, харин тэд хажууд чинь үүргэнэ мэт болж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдав гэсэн.
4. ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.
5. Тиймээс тэр газрыг тэд Бохим хэмээн нэрлээд тэнд ЭЗЭНд тахил өргөв.
6. Иошуа ард олныг тараахад, Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихийн тулд явцгаав.
7. Иошуаг амьд байх зуур болон ЭЗЭНий Израильд үйлдсэн бүх гайхамшгийг харсан ахлагчдыг амьд байх үед ард олон ЭЗЭНд үйлчлэв.
8. ЭЗЭНий зарц Нуны хүү Иошуа нь зуун арван насандаа нас эцэслэжээ.