18. ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.
19. Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү нүгэл үйлддэг байв. Тэд өөрсдийн үйлс болон зөрүүд явдлаа орхисонгүй.
20. Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа—Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг тасалж, Миний дууг сонсоогүй учраас
21. Иошуа нас нөгчихдөө үлдээсэн улсуудын нэгийг ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй.
22. Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар явах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг сорихын тулд Би ингэх болно гэв.