Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй, босон явж, Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг болон татвар эм нь байлаа.