19. Тэд түүнд—Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв.
20. Тахилчийн сэтгэл хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.
21. Ингээд тэд эргэн, үр хүүхдүүд, мал, хөрөнгөө өмнөө оруулан аян замаа үргэлжлүүлэв.
22. Тэд Микагийн гэрээс нилээд холдсон хойно Микагийн хөрш айлуудын эрчүүд цуглан, Даны хөвгүүдийн араас хөөж гүйцэв.
23. Тэд Даны хөвгүүд уруу хашхиралдсанд эргэж хараад Микад—Та нар чинь бөөнөөрөө цуглаад юу болов? гэв.
24. Мика—Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад “Чи юу болов?” гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ.
25. Даны хөвгүүд Микад—Бидний дундаас бүү чалч. Эс тэгвэл догшин хилэнтэй хүмүүс чамайг довтлон, чи өөрийнхөө амийг өөрийн гэрийнхний амьтай хамт алдах болно гэв.
26. Ингээд Даны хөвгүүд замаа хөөн одов. Тэдний өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөд буцлаа.
27. Тэд Микагийн бүтээсэн юмсыг болон түүний тахилчийг авч, Лаишт ирээд, амар амгалан ба санаа зовох юмгүй хүмүүс уруу ирж, тэднийг илдний ирээр цавчлан, хотыг галдан шатаав.
28. Тэр хот Сидоноос алс хол оршдог бөгөөд тэд хэн нэгэнтэй харилцаа байхгүй учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг сэргээн босгож, тэндээ суурьшив.
29. Тэд тэр хотыг Израильд төрсөн өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэжээ. Харин хотын нэр урьд нь Лаиш гэдэг байжээ.
30. Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн, Гершомын хөвгүүн Ионатан болон түүний хөвгүүд газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Дан овгийн тахилч нар байв.