Шүүгчид 16:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Ингээд Самсон түүнд өөрийн сэтгэлд буй бүгдийг ярьж,—Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы Назир хүн байв. Хэрэв миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон жирийн хүний адил болно гэв.

18. Самсон өөрийнхөө сэтгэлд буй бүгдийг ярьсныг Делила хараад, хүн явуулж, Филистийн ноёдыг дуудан—Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлийн хамаг бүхнээ надад дэлгэсэн гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн уруу мөнгөө барьж ирэв.

19. Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудан, Самсоны толгойн долоон туг үсийг хусуулжээ. Дараа нь тэр түүнийг зовоож эхэлсэнд Самсоны хүч алга болжээ.

20. Өнөөх эмэгтэй—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж,—Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.

21. Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов.

22. Үсийг нь хуссанаас хойш Самсоны толгойн үс дахин ургаж эхлэв.

Шүүгчид 16