6. Тэгэхэд филистчүүд—Хэн энэ хэргийг үйлдэв? хэмээлцсэнд—Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь авч анд нөхөрт нь өгчихсөн юм гэцгээв. Иймээс филистчүүд ирж, өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав.
7. Самсон тэдэнд—Та нар нэгэнт ийм хэрэг үйлдсэн тул би та нараас заавал өшөө авна. Түүний дараа л би сална гэж хэлэв.
8. Самсон тэднийг хайр найргүйгээр олноор нь хядав. Тэгээд явж, Етамын хадны хавцалд амьдран суув.
9. Дараа нь филистчүүд хүрч ирж, Иудад хуарагнан, Лехигээр тархжээ.
10. Иудагийн хүмүүс—Яагаад та нар бидний эсрэг ирэв ээ? гэв. Тэд—Бид Самсоныг барин хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа.
11. Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд—Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.
12. Тэд түүнд—Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд—Та нар намайг алахгүй гэдгээ надад тангараглагтун гэв.
13. Тэд Самсонд—Үгүй. Бид чамайг хурдан хүлээд, тэдний гарт тушаах боловч бид үнэхээр чамайг алахгүй гээд, хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав.
14. Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.
15. Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.
16. Тэгээд Самсон—Илжигний эрүүний ясаар овоон дээр овоо босгов.Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алавгэжээ.