Шүүгчид 15:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэгээд бамбарууддаа гал асаагаад, үнэгнүүдийг филистчүүдийн тариан талбай уруу оруулсанд, юүжилсэн тариа болон хураагаагүй тарианы аль алиныг, мөн усан үзмийн тариалан болон чидун моддыг нь хүртэл шатаав.

6. Тэгэхэд филистчүүд—Хэн энэ хэргийг үйлдэв? хэмээлцсэнд—Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь авч анд нөхөрт нь өгчихсөн юм гэцгээв. Иймээс филистчүүд ирж, өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав.

7. Самсон тэдэнд—Та нар нэгэнт ийм хэрэг үйлдсэн тул би та нараас заавал өшөө авна. Түүний дараа л би сална гэж хэлэв.

8. Самсон тэднийг хайр найргүйгээр олноор нь хядав. Тэгээд явж, Етамын хадны хавцалд амьдран суув.

9. Дараа нь филистчүүд хүрч ирж, Иудад хуарагнан, Лехигээр тархжээ.

10. Иудагийн хүмүүс—Яагаад та нар бидний эсрэг ирэв ээ? гэв. Тэд—Бид Самсоныг барин хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа.

11. Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд—Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.

Шүүгчид 15