8. Хэсэг хугацааны дараа Самсон тэр эмэгтэйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр очвол арслангийн биенд зөгийн үүр ба зөгийн бал байв.
9. Тэрээр балыг гараараа утган авч, замдаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн биенээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй.
10. Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд найр хийв. Учир нь залуу эрчүүдийн үйлддэг заншил ийм байжээ.
11. Хүмүүс Самсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав.