1. Самсон Тимнад очоод, тэнд Филист охидын нэгийг харжээ.
2. Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ—Би Тимнад нэгэн бүсгүйг харав. Тэр нь Филист охидын нэг юм. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэсэнд
3. эцэг эх нь түүнд—Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын охидын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хөвч хөндүүлээгүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэсэн хэдий ч Самсон эцэгтээ—Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ.
4. Харин энэ нь ЭЗЭНий хүсэл болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байв.