Шүүгчид 13:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө—Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэр элчийн төрх мэт, ихэд аймшигтай байв. Би түүнийг хаанаас ирснийг нь ч лавласангүй, тэр ч надад нэрээ хэлсэнгүй.

7. Харин тэр надад хандан “Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлнэ. Одоо чи үзмийн дарс буюу архи ууж, бузар идээг идэж ч үл болно. Учир нь хөвгүүн эхийн умайд байхаасаа үхэх өдрөө хүртэл Бурханд Назир хүн болох юм” гэж айлдлаа гэв.

8. Тэгэхэд нь Маноа ЭЗЭНд залбирч—Эзэн минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд түүгээр сургахын тулд Таны илгээсэн Бурханы хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч гэв.

9. Бурхан Маноагийн дууг сонсжээ. Өнөөх эмэгтэй тариалангийн талбайд сууж байхад нь Бурханы тэнгэр элч түүн уруу дахин ирэв. Харин түүний нөхөр Маноа түүнтэй хамт байсангүй.

Шүүгчид 13