Шүүгчид 11:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа.

5. Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахлагчид Иефтаг Тобын нутгаас авчрахаар яваад,

6. тэд Иефтад—Ирж биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний удирдагч бологтун гэж ятгасанд

7. Иефта Гилеадын ахлагчдад—Та нар намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан биш үү? Одоо зовлонд орохдоо та нар яагаад над уруу ирэх болов? хэмээв.

8. Гилеадын ахлагчид Иефтад—Чи бидэнтэй явж, Аммоны хөвгүүдтэй тулалдаад, Гилеадын бүх оршин суугчдын тэргүүлэгч болно шүү дээ. Тийм л учраас бид чам уруу ирлээ гэв.

9. Тэр Гилеадын ахлагчдаас—Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт тушаавал, би та нарын тэргүүлэгч болох уу? хэмээн асуусанд

10. Гилеадын ахлагчид Иефтад—ЭЗЭН бидний хооронд гэрч болно. Үнэхээр бид чиний хэлснээр үйлдэх болно гэв.

11. Тэгээд Иефта Гилеадын ахлагчдын хамт явж, ардууд түүнийг өөрсдийн тэргүүлэгч ба удирдагч болгосон. Иефта өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө Мизпад хэлэв.

12. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж,—Чи миний газар нутаг уруу дайтахаар миний эсрэг ирэх ямар хэрэг чи бид хоёрын дунд болсон юм бэ? хэмээн хэлүүлсэнд

Шүүгчид 11