Шүүгчид 11:36-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Охин эцэгтээ—Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. Таны дайсан болох Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН авч өгснөөс хойш хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн! гэжээ.

37. Тэр эцэгтээ хандан—Үүнийг надад зөвшөөрөөч. Хоёр сарын хугацааг надад өгнө үү? Би найз нарынхаа хамт уулаар хэрэн явж, өөрийн онгон байдлын учир уйлан гашуудъя гэв.

38. Иефта—Явагтун хэмээн өгүүлээд, охиноо хоёр сар явуулсанд охин найз нарын хамт явж, уулан дээр өөрийн онгон байдлын учир уйлан гашуудав.

39. Хоёр сарын эцэст охин эцэгтээ буцаж ирсэнд эцэг нь тангарагласан тангаргийн ёсоор түүнд үйлдэв. Тэр охин эр хүнтэй унтаж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болсон билээ.

40. Жил бүрийн дөрвөн өдөр Израилийн охид явж, Гилеад хүн Иефтагийн охиныг дурсан гашууддаг юм.

Шүүгчид 11