Шастирын Дээд 9:27-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв.

28. Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ.

29. Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.

30. Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв.

31. Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ.

Шастирын Дээд 9