1. Ингээд бүх Израиль угийн бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.
2. Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дуганы үйлчлэгчид болох израильчууд болой.
3. Иудагийн хөвгүүдийн Бениамины хөвгүүдийн, Ефраимын хөвгүүдийн, Манассегийн хөвгүүдийн зарим нь Иерусалимд амьдарсан нь
4. Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой.