Шастирын Дээд 7:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэд бүгд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид болой. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу юм.

12. Ирийн хөвгүүд нь Шуппим, Хуппим нар бөгөөд Ахерын хүү нь Хушим болой.

13. Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн хөвгүүд болой.

14. Манассегийн хүү нь түүний татвар эм сири эмэгтэйн төрүүлсэн Асриел болой. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ.

15. Махир нь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака болой. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов.

16. Махирын эхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар болой.

17. Уламын хүү нь Бедан болой. Эдгээр нь Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүд болой.

18. Түүний эгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм.

19. Шемидагийн хөвгүүд нь Ахилан, Шехем, Ликхи, Аниам нар болой.

20. Ефраимын хүү нь Шутела, түүний хүү нь Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат,

21. түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой.

22. Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв.

23. Дараа нь Ефраим эхнэртэйгээ унтсанд эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Ефраим гэрт нь золгүй явдал тохиолдсон байсан тул тэр хүүгээ Бериа гэж нэрлэв.

24. Түүний охиныг нь Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ.

Шастирын Дээд 7