Шастирын Дээд 6:65-75 Ариун Библи, 2004 (АБ2004)

65. Тэд шодон Иудагийн хөвгүүдийн овгоос, Симеоны хөвгүүдийн овгоос, Бениамины хөвгүүдийн овгоос дээр нэр дурдагдсан хотуудыг өгчээ.

66. Кохатын хөвгүүдийн өрхийн зарим нь Ефраимын овгоос авсан өөрийн газар нутгийн хотуудтай байв.

67. Тэдэнд мөн дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Эдгээрт нь Ефраимын уулархаг нутаг дахь Шехем бэлчээр нутгийнхаа хамт мөн Гезер нь бэлчээр нутгийнхаа хамт,

68. Иокмеам бэлчээр нутгийнхаа хамт, Бет-хорон бэлчээр нутгийнхаа хамт,

69. Аиалон бэлчээр нутгийнхаа хамт, Гатриммон бэлчээр нутгийнхаа хамт оржээ.

70. Кохатын хөвгүүдийн ургуудын үлдсэнд нь Манассегийн хагас овгоос Анерыг бэлчээр нутгийнх нь хамт, Билеамыг бэлчээр нутгийнх нь хамт өгөв.

71. Гершомын хөвгүүдэд Манассегийн хагас овгийн өрхүүдээс Башаны Голаныг бэлчээр нутгийнх нь хамт, Аштаротыг бэлчээр нутгийнх нь хамт,

72. Иссахар овгоос Кедешийг бэлчээр нутгийнх нь хамт, Дабератыг бэлчээр нутгийнх нь хамт,

73. Рамотыг бэлчээр нутгийнх нь хамт, Анемыг бэлчээр нутгийнх нь хамт,

74. Ашерын овгоос Машалыг бэлчээр нутгийнх нь хамт, Абдоныг бэлчээр нутгийнх нь хамт,

75. Хукокийг бэлчээр нутгийнх нь хамт, Рехобыг бэлчээр нутгийнх нь хамт,

Шастирын Дээд 6