26. Елканагийн хувьд түүний хүү нь Зофаи, түүний хүү нь Нахат,
27. түүний хүү нь Елиаб, түүний хүү нь Иерохам, түүний хүү нь Елкана юм.
28. Самуелын хөвгүүдийн ууган нь Иоел, удаах нь Абиа болой.
29. Мерарийн хүү нь Махли, түүний хүү нь Либни, түүний хүү нь Шимеи, түүний хүү нь Узза,
30. түүний хүү нь Шимеа, түүний хүү нь Хаггиа, түүний хүү нь Асаиа болой.
31. ЭЗЭНий сүмд авдрыг байрлуулсны дараа Давид тэнд дууны үйлчлэлд хүмүүсийг томилсон бөгөөд
32. Соломон Иерусалимд ЭЗЭНий сүмийг барих үе хүртэл тэд хурлын майхны асрын өмнө дуулах ажлыг хийж байв. Тэд өөрсдийн хэргэмийн дагуу үүргээ гүйцэтгэжээ.
33. Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах болой. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү,
34. Самуел нь Елканагийн хүү, Елкана нь Иерохамын хүү, Иерохам нь Елиелийн хүү, Елиел нь Тоагийн хүү болой.
35. Тоа нь Зуфын хүү, Зуф нь Елканагийн хүү, Елкана нь Махатын хүү, Махат нь Амасаигийн хүү,
36. Амасаи нь Елканагийн хүү, Елкана нь Иоелын хүү, Иоел нь Азариагийн хүү, Азариа нь Зефанагийн хүү,
37. Зефана нь Тахатын хүү, Тахат нь Ассирын хүү, Ассир нь Ебиасафын хүү, Ебиасаф нь Корагийн хүү,
38. Кора нь Изхарын хүү, Изхар нь Кохатын хүү, Кохат нь Левийн хүү, Леви нь Израилийн хүү болой.
39. Хеманы ах дүү Асаф нь түүний баруун талд зогсох болсон юм. Асаф нь Берахиагийн хүү, Берахиа нь Шимеагийн хүү,
40. Шимеа нь Михаелын хүү, Михаел нь Баасеиагийн хүү, Баасеиа нь Малхиагийн хүү,
41. Малхиа нь Етнийн хүү, Етни нь Зерагийн хүү, Зера нь Адаиагийн хүү,
42. Адаиа нь Етаны хүү, Етан нь Зиммагийн хүү, Зимма нь Шимеигийн хүү,