Шастирын Дээд 5:24-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид болой.

25. Гэвч тэд өөрсдийн өвөг дээдсийн Бурханы эсрэг, итгэлээс урван тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав.

26. Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.

Шастирын Дээд 5