10. Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв.
11. Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа.
12. Башанд Иоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв.
13. Тэдний эцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой.