Шастирын Дээд 4:41-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ.

42. Тэдний дундаас, Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж,

43. оргож зугтсан амалекчуудын үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.

Шастирын Дээд 4