Шастирын Дээд 4:22-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой.

23. Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.

24. Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой.

25. Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой.

26. Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой.

27. Шимеи арван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй.

28. Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал,

29. Билха, Езем, Толад,

30. Бетуел, Хорма, Зиклаг,

31. Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв.

32. Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот,

33. Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгод юм. Энэ нь тэдний нутагшилт бөгөөд тэд өөрсдийн угийн бичигтэй байв.

34. Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша,

35. Иоел болон Асиелын гуч, Сераиагийн ач, Иошибаин хүү, Иехү нар болой.

Шастирын Дээд 4