Шастирын Дээд 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал болой.

2. Шобалын хүү Реаиа нь Иахатын эцэг болж, Иахат нь Лахад Ахумаин эцэг болж, эдгээр нь зоратчуудын өрхүүд болой.

3. Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони болой.

4. Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер болой. Эдгээр нь Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм.

5. Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв.

6. Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эдгээр нь Наарагийн хөвгүүд болой.

7. Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм.

8. Коз нь Ануб, Зобебагийн болон Харумын хүү Ахархелын ургийнхны эцэг болжээ.

Шастирын Дээд 4