Шастирын Дээд 29:21-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Дараа өдөр нь тэд ЭЗЭНд тахил өргөж, мянган бух, мянган хуц, мянган хургыг дарсных нь өргөл болон тахилуудтай нь хамт бүх Израилийн төлөө хангалттайгаар шатаалт тахил болгон өргөлөө.

22. Ийнхүү тэд тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөн, түүнийг ЭЗЭНий өмнө удирдагч болгон, Задокийг тахилчаар томилжээ.

23. Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий өгсөн сэнтийд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.

Шастирын Дээд 29