Шастирын Дээд 28:18-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Мөн утлагын тахилын ширээг хийх цэвэршүүлсэн алтны жин, тэрэгний загварын алт болон ЭЗЭНий гэрээний авдрыг далавчаа дэлгэн бүрхсэн херубууд зэргийн загвар зургийг өгчээ.

19. Давид—Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг надад бууж ирсэн ЭЗЭН Өөрийн мутраар бичин, надад мэдүүлж өгсөн юм гэв.

20. Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан—Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.

21. Одоо харагтун, Бурханы өргөөний бүх үйлчлэлийн төлөөх тахилч нар ба левичүүдийн багууд болон юунд ч чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлийн бүх ажилд чамтай хамт байх болно. Бас түшмэд болон бүх ард түмэн чиний тушаалыг бүрэн дагах болно гэв.

Шастирын Дээд 28