15. Арван хоёрдугаар сард арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
16. Израилийн овгуудыг хариуцахаар реубенчүүдийн ахлах түшмэл нь Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа,
17. Левид Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок,
18. Иудад Давидын ах нарын нэг болох Елиху, Иссахарт Микаелын хүү Омри,
19. Зебулунд Обадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот,
20. Ефраимын хөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел,
21. Гилеад дахь Манассегийн хагас овогт Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел,
22. Данд Иерохамын хүү Азарел нар болой. Эдгээр нь Израилийн овгуудын ноёд байв.
23. Харин ЭЗЭН израильчуудыг тэнгэрийн одод мэт олон болгоно хэмээн айлдсан учраас Давид хорин настай болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй.
24. Зеруиагийн хүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ.
25. Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав.
26. Келубийн хүү Езри нь газар хөрс боловсруулж байсан ажилчдыг хариуцсан байв.