22. Иехиелийн хөвгүүд болон түүний ах дүү Зетам, Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв.
23. Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдийн хувьд гэвэл,
24. Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн нярав болов.
25. Елиезераар дамжуулан түүний хамаатнууд гэвэл Елиезерын хүү Рехабиа, Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зикри, Зикрийн хүү Шеломот нар байв.
26. Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав.