Шастирын Дээд 26:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба төрөл садан нь арван гурван хүн байв.

12. Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв.

13. Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов.

14. Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув.

Шастирын Дээд 26