7. ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн тэд болон тэдний төрөл садангууд буюу авъяас чадвартай бүх хүний тоо хоёр зуун наян найм байв.
8. Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.
9. Анхны шоо нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиад буув. Гедалиа өөрийн төрөл садан, хөвгүүдийнхээ хамт арван хоёулаа байв
10. Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байлаа.
11. Дөрөвдүгээрх нь Изрид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
12. Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
13. Зургадугаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
14. Долдугаарх нь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
15. Наймдугаарх нь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.
16. Есдүгээрх нь Маттаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.