Шастирын Дээд 24:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Аароны үр удмын бүлгүүд гэвэл, Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв.

2. Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв.

3. Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ.

4. Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов.

Шастирын Дээд 24