Шастирын Дээд 23:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов.

2. Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав.

3. Гуч болон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв.

4. Тэдгээрээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар,

5. дөрвөн мянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянга нь магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа.

6. Давид тэднийг Левийн хөвгүүд болох Гершом, Кохат, Мерари нарын дагуу бүлгүүдэд хуваажээ.

7. Гершомчуудаас Ладан, Шимеи нар байв.

8. Ладаны хөвгүүд гэвэл ууган нь болох Иехиел болон Зетам, Иоел гурвуулаа байв.

9. Шимеигийн хөвгүүд нь Шеломит, Хазиел, Харан гурвуулаа байв. Эдгээр нь Ладаны бүлийн тэргүүнүүд юм.

10. Шимеигийн хөвгүүд нь Иахат, Зина, Иеуш, Бериа нар болой. Энэ дөрөв нь Шимеигийн хөвгүүд юм.

11. Иахат ууган нь, Зиза удаах нь байв. Харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг бүл буюу нэг гэр бүл болов.

12. Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв.

13. Амрамын хөвгүүд нь Аарон ба Мосе болой. Аарон нь ЭЗЭНий өмнө утлага шатааж, Түүнд үйлчлэн, Түүний нэрийг үүрд ерөөхийн тулд өөрөө болон хөвгүүдийнхээ хамт үүрд мөнх хамгийн ариунаар ариусгагдахаар тусгаарлагдсан хүн байсан юм.

14. Харин Бурханы хүн Мосегийн хувьд түүний хөвгүүд Леви овгийн дунд багтсан болой.

15. Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв.

16. Гершомын хүү нь тэргүүлэгч Шебуел байв.

17. Елиезерийн хүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв.

Шастирын Дээд 23