1. Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов.
2. Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав.
3. Гуч болон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв.
4. Тэдгээрээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар,
5. дөрвөн мянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянга нь магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа.
6. Давид тэднийг Левийн хөвгүүд болох Гершом, Кохат, Мерари нарын дагуу бүлгүүдэд хуваажээ.
7. Гершомчуудаас Ладан, Шимеи нар байв.
8. Ладаны хөвгүүд гэвэл ууган нь болох Иехиел болон Зетам, Иоел гурвуулаа байв.
9. Шимеигийн хөвгүүд нь Шеломит, Хазиел, Харан гурвуулаа байв. Эдгээр нь Ладаны бүлийн тэргүүнүүд юм.
10. Шимеигийн хөвгүүд нь Иахат, Зина, Иеуш, Бериа нар болой. Энэ дөрөв нь Шимеигийн хөвгүүд юм.
11. Иахат ууган нь, Зиза удаах нь байв. Харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг бүл буюу нэг гэр бүл болов.
12. Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв.