7. Давид Соломонд хандан—Хүү минь ээ, би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих бодолтой байсан билээ.
8. Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган, олон дайныг өдөөсөн. Чи Миний өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй.
9. Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө.
10. Тэр Миний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно” гэсэн юм.
11. Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай.
12. ЭЗЭН чамд хэрсүү байдал ба ухаарлыг өгч, чамаар Израилийг захируулан, чи өөрийн Бурхан ЭЗЭНий хуулийг сахих болтугай.