Шастирын Дээд 22:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.

14. Одоо харагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй.

15. Түүнээс гадна, чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигчид, чулуу өнгөлөгчид, мужаанууд болон бүх төрлийн ажилд авъяас чадвартай бүх хүн байна.

16. Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй ихээр байна. Босоод, ажиллагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв.

17. Мөн Давид Израилийн бүх удирдагчдад өөрийн хүү Соломонд туслахыг тушаан,—

Шастирын Дээд 22