28. Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад, тэнд тахил өргөв.
29. Яагаад гэвэл цөлд Мосегийн босгосон ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан болой.
30. Гэвч Давид ЭЗЭНий тэнгэр элчийн илдээс айсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.