Шастирын Дээд 21:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Гад Давид уруу ирж, түүнд—ЭЗЭН ийн айлдахдаа “Өөртөө

12. гурван жил өлсгөлөн болох, эсвэл чиний өрсөлдөгчдийн илд чиний дээр байх зуур дайснуудынхаа өмнөөс гурван сарын турш зугтаан явах, эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган, ЭЗЭНий тэнгэр элч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэх зэргийн аль нэгийг сонго” хэмээв. Тийм учраас одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг эргэцүүлэн бодогтун гэв.

13. Давид Гадад—Би маш их шаналж байна. ЭЗЭНий өршөөлүүд агуу их учраас намайг Түүний гарт тушаагтун. Харин намайг хүний гарт бүү оруулаач хэмээн хариулав.

14. Ингээд ЭЗЭН Израиль дээр тахал илгээж, Израилийн далан мянган хүн үхэв.

Шастирын Дээд 21