1. Үүний дараа Аммоны хөвгүүдийн хаан Нахаш үхэж, түүний хүү оронд нь хаан болов.
2. Тэгэхэд Давид—Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.