1. Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав.
2. Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.
3. Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ.
4. Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид зуун тэрэгний морьдыг өөрсдөдөө үлдээж, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.